ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Евро Хан ХХК-н байгууллагын соёл нь мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, бүтээлч байдал, үнэнч шударга байдал дээр суурилдаг. Бид эхлээд бүтээлч, шинэлэг шийдлүүдийг эрэлхийлж, дараа нь үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтээс давж, үйлчилгээгээрээ хамгийн шилдэг нь байхыг хичээн ажилладагтаа итгэлтэй байдаг. Хөгжиж буй зах зээлийн эдийн засгуудын дунд Евро Хан таны бизнест хэрхэн амжилтанд хүрч болохыг олж мэдэхийг хүсвэл бидэнтэй эргэлзэх зүйлгүй холбоо бариарай.
АЛСЫН ХАРАА
Эрчим хүч, уул уурхайн салбарын нэг алхамт шийдэл.
ЗОРИЛГО
Өндөр үнэ цэнэтэй шинэлэг технологи, эрчим хүчний найдвартай шийдэл, захиалгат санхүүжилтээр дамжуулан нийгэм, байгаль орчинд ээлтэй компани болох, олон нийтийн эерэг өөрчлөлтийг удирдан чиглүүлэхийн тулд урт хугацааны ашигтай төслүүдийг бий болгож, ажилтнуудаа чадавхжуулах
ҮНЭ ЦЭНЭ
Урам зориг: Еврохан ХХК-н хүсэл бол бизнесээ үргэлж эрч хүчтэй, урам зоригтой явуулж амжилтанд хүрэх явдал юм.
Ажил олгогч: Манай компаний ажилчид өөрсдийгөө Еврохан ХХК-н эзэн шиг биеэ авч явах, бизнесээ зах зээлд хэрхэн хөгжүүлэх талаар бүтээлч сэтгэлгээтэй байхыг хүсдэг. Бид компаниа үр дүнд хүргэхийг хувийн зорилго болгодог эздийн компани юм.
Хөгжүүлэлт: Бид компанидаа зөвхөн шилдэг залуус ажилладаг гэдэгт итгэдэг билээ. Тиймээс бид авьяас чадварынхаа хэрээр хурдацтай хөгжих орон зайг эзэмшиж, компанид хэр их үнэ цэнийг өгч байгаагаар нь нөхөн олговор олгож ажиллахыг хичээдэг. Бидний ажилчид нэг бүр маргааш нь өөрийнхөө илүү сайн хувилбар болохын төлөө хичээж ажилладаг. Бид улс орны хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд өөрсдөөсөө илүү сайн хүмүүсийг сонгож, хөгжүүлж, авч үлддэг.
Нэгдмэл байдал: Энгийн, нэгдмэл байдал нь илүү сайн чиг баримжаа, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болдог гэдэгт бид итгэдэг.
Үлгэр дуурайлал болсон манлайлагч: Бид ярихаасаа өмнө хийдэг нь байхыг хийчээж ажилладаг.
Төгс байдал: Бид товч замыг сонгох биш шударга байдал, шаргуу хөдөлмөр, тууштай байдал, хариуцлага нь манай компанийг хамгийн өндөр оргилд гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мэдлэг солилцох: Бид олон улсын стандартад нийцсэн инноваци, технологи, мэдлэг туршлагыг Монголын зах зээлд нэвтрүүлэхийг зорьдог.
Талархал илэрхийлэх: Бидэнд боломж олгосон бүх харилцагчиддаа талархаж явдаг.
-
Establishment of Euro Khan LLC
-
Establishment of FSML LLC as a joint venture of EK & FS group
-
Euro Khan LLC and FSML LLC entered into the development of the Sainshand Wind Farm project
-
Execution of the Bankable feasibility study of SXEW Copper Plant Project
-
Ferrostaal Equipment Solutions GmbH becomes a shareholder of EK
-
Establishment of Ferrostaal Mining Services LLC as a joint venture with Fountain Resources
-
Sainshand Wind Farm Financial Closing and start of construction
-
Deutche Industrieanlagen GmbH becomes a shareholder of EK
-
Integrated Management System consisting of ISO 9001:2015, 140001:2015 and OHSAS 180001:2007
-
Sainshand Wind Farm (55 MW) start operations
-
Renovation of Chuluut Fluorspar Processing Plant (FMS LLC)
-
WSIPMZ Mozambique founded
-
Alkannoli LLC founded
-
Establishment of GREEN LOHC Pty Ltd
Компанийн удирдлагын баг
Др. Оливер Шнорр - Гүйцэтгэх ЗахиралМенежментийн чиглэлээр 25 гаруй жилийн арвин туршлагатай, тив дагнасан томоохон олон компаниудыг амжилттай удирдаж, өөрийн стратегийн арга барилаар шинэчлэлт, дэвшилтийг нэвтрүүлж ирсэн. Монгол дахь FMS ХХК болон Еврохан ХХК -ийн гүйцэтгэх захирал, ; Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч, Евро танхимын Монгол дахь ТУЗ-ийн гишүүн.
Жаргалсайханы Анхманлай- Бизнес Хөгжил, Борлуулалт Хариуцсан Захирал
Жаргалсайханы Анхманлай нь 2019 оноос Еврохан ХХК-д ажиллаж байгаа бөгөөд 2025 оноос Бизнес хөгжил, борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр бизнесийн хөгжил, борлуулалт, маркетинг болон үйл ажиллагааны удирдлагын чиглэлээр 14 гаруй жилийн ажлын туршлагатай.
Тэрээр MBA зэрэгтэй бөгөөд Монгол, англи хэлээр чөлөөтэй харилцдаг. Ажлын туршлагаараа уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ зэрэг олон салбарт борлуулалт, маркетинг, үйл ажиллагаа болон бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж ирсэн.
Еврохан ХХК-д ажиллах хугацаандаа компанийн борлуулалт, зах зээлийн хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ шинэ бизнесийн чиглэлүүдийг хөгжүүлэх, стратегийн түншлэл бий болгох, олон улсын компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн компанийн тоног төхөөрөмжийн худалдаанаас үйлдвэрлэл, үйлчилгээ болон цогц шийдэл нийлүүлэгч чиглэлд өргөжин хөгжих үйл явцад идэвхтэй хувь нэмэр оруулж байна.
Анхманлай нь Монголын зах зээлд олон улсын технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, харилцагчдын хэрэгцээнд нийцсэн шийдэл боловсруулах замаар Еврохан ХХК-ийн тогтвортой өсөлт, шинэ бизнесийн боломжийг бий болгох чиглэлээр ажилладаг.
Миеэгомбын Нямбаяр-Санхүү Хариуцсан Захирал
Миеэгoмбын Нямбаяр нь 2017 оноос өнөөг хүртэл Еврохан ХХК -д ажиллаж байна.
Тэрээр санхүүгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бөгөөд энэ чиглэлээр 20
гаруй жил ажилласан туршлагатай.
Тэрээр ажлын гараагаа Чоно корпорацид төслийн менежерээр эхлүүлсэн бөгөөд одоо Евро Хан ХХК -ийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байна.
Нямбаяр нь 1998 онд МУИС -ийн Санхүү, бизнесийн менежментийн бакалавр зэрэгтэй.
КОМПАНИЙН БҮТЭЦ
ЧАНАРЫН БОДЛОГО
Сэтгэл хангалуун хэрэглэгч нь бидний цаашдын амжилтын гүүр болдог бөгөөд манай бизнсийн урт удаан хугацаанд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм. Бидний зорилго бол хэрэглэгчийн сэтгэл хангалуун, тууштай, аюулгүй байдал мөн үнэ цэнийг баталгаажуулахын тулд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх явдал юм. Энэ амлалт нь бидний үнэ цэнэ дээр суурилдаг бөгөөд бидний цаашдын өсөлт, амжилтанд зайлшгүй чухал юм. Бид компанийнхаа үйл ажиллагаанд "Чанарын Удирдлагын Тогтолцоо" ны бүхий л шаардлагуудыг хангаж ажиллахыг эрмэлзэх бөгөөд төр захиргааны байгууллагуудын шаардлага, үйлчлүүлэгч, түнш гэх мэт сонирхогч талуудын хүлээлтийг хангах, даван биелүүлэх зорилготой. ISO 9001:2015
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО
Еврохан ХХК -ын бизнесийн үйл ажиллагаанд хамааралтай нийт ажилчид, гэрээт, туслан гүйцэтгэгчид, зочдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах явдал нь нэн тэргүүнд тавигдах бөгөөд осол гаргахгүйн тулд учирч болзошгүй аюулыг бууруулахыг хичээдэг. EK бизнесийн зорилгоо тодорхойлохдоо аюулгүй ажиллагааны өндөр стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ танилцуулж нэвтрүүлэх нь бизнесийн зорилго гэж тодорхойлдог.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бидний зорилго:
“ОСОЛ АВААРЫГ ТЭГЛЭХ”
ISO 45001:2018
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГОЕвро Хан ХХК нь өдөр тутмын үйл ажиллагаандаа байгалийн нөөцийг үр дүнтэй, ашигтай ашиглаж мөн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хог хаягдлыг багасгаж, үүний дагуу байгаль орчинд ээлтэй технологийн дэвшлийг Монголын зах зээл, хэрэглэгчдэд танилцуулж, санал болгох улмаар нэвтрүүлэхийг ямагт эрмэлзэх болно
ISO 14001:2015
ЕВРОХАН ХХК: ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ
Хүүхэд бүрт инээмсэглэл бэлэглэе.
Манай байгууллагын үзэл бармитлал нь нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх бизнесийг хөгжүүлэх явдал юм. Монгол Улсад хүн амын 29.6% нь ядуурлын түвшингээс доогуур орлоготой амьдардаг. ЕВРОХАН ХХК: ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд бид Улаанбаатар хот, Мишээл Хүүхдийн Сан, Happy Family Dent-тэй хамтран 120 хүүхдийн шүдний эрүүл мэндэд анхаарал тавихаар шийдсэн.
Мишээл Хүүхдийн Сан нь амны хөндийн эрүүл мэндийг үл тоомсорлодог хандлагыг арилгахын тулд нийт 622 хүүхдээс бүрдсэн орон нутгийн дөрвөн асрамжийн газрыг яаралтай шүдний эмчилгээнд хамруулахад чиглэгддэг. Сайн дурын хандив, засгийн газрын дэмжлэгийн тусламжтайгаар асрамжийн газруудын хоол хүнс, байрь дэмжлэг зэрэг үндсэн хэрэгцээг хангах боломжыг олгодог.
Мишээл Хүүхдийн Сан нь амны хөндийн эрүүл мэндийн асуудлаас болж зовж шаналж буй хүүхдүүдийн тоог бууруулах шийдэл гаргах зориолгоиойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.






Еврохан хүүхдийн хөлбөмбөгийн баазыг ивээн тэтгэв.
“Монголын хөлбөмбөгийн одод” ТББ -аас хөлбөмбөгийн эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг зохион байгууллаа. 6 өдрийн зусланг 6-р сарын 24-ээс 6-р сарын 29-ний хооронд амжилттай болж өнгөрөв. Сургалтанд нийт 98 хүүхэд хамрагдсаны 47 нь баазад бүртгэлтэй, үлдсэн 51 нь зорилтот бүлгийн хүүхдүүд байв. Хүүхэд бүр Германы Зевс брендийн хөлбөмбөгийн өмсгөлийг бэлгэнд авсан ба амжилтыг нь үнэллэж медалуудыг гардуулж өглөө.




Еврохан мод тарих арга хэмжээнд оролцов.

Энэхүү арга хэмжээнд "Евро Хан" ХХК -ийн хамт олон 100% ирцтэй оролцож, 10 мод тарьсан. Энэ бол Улаанбаатар хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх маш сайн зорилготой зохион байгуулалттай арга хэмжээ байв.
Орон нутгийн хүүхдийн уран бүтээлийг 55 МВт -ын "Сайншандын салхин парк" төслийн турбин цамхаг дээр сийлэв.

Сайншандын салхин паркийг хөгжүүлэх явцад нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд төслийн багийнхан орон нутгийн хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зохион байгуулж, турбин цамхагуудыг хүүхдийн бүтээлээр будсан байна. Шилдэг зургийг шалгаруулж, ширээний компьютерээр шагнав.

